Ой тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох таних процессуудыг хэлнэ.Ой тогтоолт нь уураг тархи яаж ажиллаж байгаа мэдрэлийн эсүүдэд явагдаж буй өөрчлөлтийн чанар юу болох түүнийг хадгалагдан тогтох идэвхижих байдлын ойлголт юм гэж ой тогтоолтын физиологи үндсийг И.П.Павлов анх тайлбарласан байдаг.Ой тогтоолт бол нөхцөлт рефлекс юм.Чанарын нөхцөлт рефлекс бол ой тогтоолтын физиологи үндэс юм.
2. Ой тогтоол бол мэдээллийг хадгалах, санах, эргэн дурсах мөн туршлага явуулах чадвартай организм юм. Филосифийн уламжлал үзэл баримтлалаас ой тогтоолтыг сайжруулах хийсвэр арга хэрэглэдэг байсан бол ХХI зууны сүүл үе, ХХ зууны эхэн үеэс когнитив сэтгэл судлалын парадигм урсгалд ой тогтоолтыг авч үзсэн юм. Сүүлийн үед энэ зарчмыг баримталдаг салбарыг когнитив – неврологи гэх болсон. Мэдээллийг боловсруулж, эргэн санах процесс нь үндсэн гурван үе шатаас бүрдэнэ.
3. ДавтамжУрт хугацааны ой тогтоолт 1 сек амьдралын турш Мэдрэхүйн ой тогтоолт 1-3 сек Богино хугацааны ой тогтоол 15-30 сек Өдөөгч Марталт Биологийн хүчин зүйлсээс эсвэл антецедент үйл ажиллагаанаас шалтгаалдаг
4. Ой тогтоолт ба түүний эргэн тойронд.Хүний уураг тархины бас нэгэн гайхамшигт чанар бол бодит ертөнцийн мэдээлэл, өнгөрсөн туршлага, бодол, үйл явдал, мэдлэг чадвараа оюун ухаандаа тогтоон бататгах, үлдээн хадгалах сэргээн санах, таних, санаандаа буулгах, төсөөлөх, дүрслэн бодох явдал юм. Сэтгэцийн энэхүү нарийн процесс бүхий тусгалын нэгэн хэлбэр нь ой юм. Мэдлэг дадл чадвар эзэмших, түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцлийг ой тогтоолт бүрдүүлнэ.
5. Ой тогтоолтын тухай ухагдахуунХүний уураг тархины гайхамшигт шинж чанар бол өнгөрсөн туршлаг, мэдлэг чавдараа оюун ухаандаа хадгалах сэргээн санах, танин мэдэх, төсөөлөн дүрслэн бодох явдал бөгөөд ой гэдэг нь мэдлэг дадлага чадвар эзэмших түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцөлийг ой тогтоолт бүрдүүлнэ. Сэтгэцийн нарийн процессыг ой гэнэ. Ой гэдэг нь ертөнцийн тусгалын нэгэн хэлбэр бөгөөд бодит ертөнцийн талаарх мэдээлэлийг тогтоох, хадгалах, сэргээх чадвар бүхий мэдрэлийн системийн өвөрмөц шинж юм. Хэрэв хүнд ой гэдэг гайхам сонин үзэгдэл байгаагүй бол хүмүүс бидний ой тогтоол яг л нярай хүүхдийнх шиг байх болно. Хүмүүс бид ой ухаанаа бүрэн сай ашиглаж хөгжүүлвэл 60 наслахдаа 3 дээд сургууль төгсөж 6 гадаад хэл сурж Бүрэн хэмжээний нэвтэрхий толь бичгийн зуун мянган өгүүллийг тогтоож чадна гэсэн тооцоо байдаг. Орчин үед ой тогтоолтыг сэтгэл сэдлал, анагаах ухаан, эм сэдлал, матемитик, биохими гэх мэт олон талаас нь судалж маш олон судалгаа шинжилгээ хийж баримт дүнгэлт гаргасаар байна. Ой тогтоолт Ой тогтоолт нь; Танин мэдэхүй ба суралцахуйн гол үүрэг гүйцэтгэдэг сэтгэцийн процесс юм. Ой тогтоолт бол бидний хадгалах ухаан хүн өөрт ирсэн мэдээллийг тогтоодог ба тогтоосон зүйлээ халгалдаг. Хадгалсан зүйлээ сэргээн санаж мөн өөрт хэрэгцээгүй зүйлээ тартдаг байна. Ой тогтоолтын үндсэн процесс нь • Тогтоох • Хадгалах • Сэргээн санах • Мартах Тогтоох – хүлээн авсан мэдээллийг ухамсарт тогтоох шинэ мэдлэг зан үйлийн хэлбэр хуримтлагдахын нөхцөл болно. Мэдээлэл орж ирэх процесс юм. Дотор нь зориудын ба зориудын бус гэж ангилдаг. Зориудын – Ямар нэгэн зорилгын үндсэн дээр хүч тэвчээр гарган арга барил хэргэлэн тогтоохыг хэлнэ. Үүнийг дотор нь ухамсартай тогтоох цээжлэн тогтоох гэж ангилан авч үздэг. • Ухамсартай тогтоох – тухайн зүйлийнхээ агуулга учирын олох логик холбоон дээр тулгуурлан тогтоох • Цээжлэн тогтоох – гадаад холбоос дээр тулгуурлан олон давтахад бий болно. Зориудын бус – Тодорхой зорилгогүйгээр тогтоохыг хэлнэ. Энэ нь ихэвчлэн гадаад юмс үзэгдлийн гэнэтийн нөлөө хүчтэй зочирлын улмаас үүссэн. Хадгалах – Ой тогтоолтонд хүлээн авсан мэдээллийг харьцангуй удаан хадгалах үйлийг хэлнэ. Сэргээн санах – Урьд үзсэн агуулгын идэвхжих үйл явц юм. Мартах – Урьд өмнө бий болсон мэдлэг туршлага ул мөр ой ухаанаас үгүй болохын хэлнэ. Мартахгүй бага мартахын тулд мэдлэгээ практикт байнга хэрэглэх, тогтоож буйгаа хэсэгчилэн давтах хэрэгтэйн юм. Ой тогтоолтын хэлбэр төрөл 1. Дүрслэх - Харааны, сонорын, тэмтрэх, үнэрлэх зэргээр үүсдэг ба таван мэдрэхүйн эрхтний тусламжтайгаа дүрслэх юм. 2. Үгийн ба утгын ой – агуулга, логик үгэн хэлбэртэй мэдээллийн хоорондын холбоо утганд тулгуурлан тогтоохыг хэлнэ. 3. Хөдөлгөөний – Үйл хөдлөл хөдөлгөөнийг тогтоох. 4. Сэтгэлийн хөдөлгөөний ой – Эерэг ба сөрөг сэтгэл хөдлөлийг тогтоох

6. Ой тогтоолтын физиологийн үндэсОйн физиологи үндэс нь уураг тархи яаж ажиллаж байгаа, мэдрэлийн эсүүдэд явагдаж буй өөрчлөлтийн чанар юу болох ба хадгалагдан тогтох идэвхжих байдлын тухай ойлголт юм. И.П. Павлов “Мэдрэлийн түр холбоо авцалдаа бол агуусны ертөнцөд болон бидэнд байгаа физилогийн хамгийн боловсронгуй үзэгдэл мөн” гэж тодорхойлсон. Эрдэмтэд ойн процесс явагдах үндсийг тайлбарлах гэж хэд хэдэн төвшинд судалгаа хийж үзсэн. Физиологийн талын үндэс бол дээд мэдрэлийн үйл ажиллагааны зүй тогтлын тухай И.П.Павловын сургааль нь уг чанартаа субъектэд хувийн туршлага бий болох физиологи онол юм. Өөрөөр хэлбэл нөхцөлт рефлэкс нь ойн физиологи үндэс болно. Сэтгэл зүйн талын үндсэнд мэдрэлийн эсүүдийн нийлэмж (ассоциация) багтана. Нийлэмжийг энгийн нарийн төвөгтэй нэж авч үздэг. Биохимийн талын үндэс байна гэж олон эрдэмтэд үздэг. Энэ бие махбодид явагдах уургийн био нийлэгжилт ба цаашдаа элдэв исэлдэлт, илчлэг зарцуулах, эс үржих хуваагдах процесст чухал нөлөө үзүүлдэг.
7. Ой тогтоолтын үндсэн процесс Ой тогтоолт нь хүний үйл ажиллагааны буюу хөдөлмөрийн хувьд тодорхой нарийн процесс юм.Процессын хувьд хөдөлгөөнтэй, хөгжилтэй бас олон янз байдаг. Ойн үндсэн процесст тогтоох, сэргээн санах, таних бас мартах ажиллагаа орно.

No comments:

Post a Comment