Дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдол
Эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхитэй хөдөлгөөн юм. Тогтмол идэвхитэй хөдөлгөөнтэй байснаар архаг өвчин, зүрхний титэм судасны дутагдал, чихрийн шижингийн 2-р төрөл, цус харвалт, хавдар, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралын эрсдэлүүдээс хамгаалж эдгээрийн тохиолдлуудыг бууруулах ач холбогдолтой юм. Мөн өндөр настай хүмүүс хөдөлгөөний идэвхитэй байснаар ясны сийрэгжилт болон унаж бэртэхийн эрсдэлээс хамгаалагддаг. Хөдөлгөөний идэвхи нь зөвхөн өндөр настай хүмүүст ач холбогдолтой бус бүх насны хүмүүст тухайлбал: хүүхэд , залуус, насанд хүрэгсэд, тахир дутуу хүмүүст бүгдэд нь эрүүл мэндийн эрсдэлүүдийг багасгахад нь чухал үүрэг гүйцэтгэдэг.Таргалалт нь биеийн хөдөлгөөний идэвхгүй байдалтай ихээхэн холбоотой. Хэвийн, эрүүл жинтэй байхын тулд тогтмол идэвхитэй хөдөлгөөнтэй байж эрүүл хоол хүнсийн хэрэглээг эрхэмлэх нь зүйтэй. Ингэснээр хол хүнснээс олж буй энэрги, зарцуулагдаж байгаа энэргийн хоорондын харилцаа тэнцвэржинэ.
Биеийн жин буурахгүй тохиолдолд идэвхитэй хөдөлгөөний ачаар эрүүл мэндэд ашигтай зүйлсийг олж болно.
No comments:
Post a Comment