ЦЭЦЭГС ЯГ Л НЯЛХ ХҮҮХЭД ШИГ ААШИЛДАГ
Та тасалгааны цэцэг худалдан авах гэж байгаа бол тухайн ургамал өнгө
үзэмжээ удаан хадгалж чаддаг, хэр арчилгаа шаарддаг, аль өрөө, ямар
орчин зохимжтой, эсэхийг мэдэж байх хэрэгтэй. Уг нь гэрийн нөхцөлд
ургуулсан цэцэг илүү тэсвэртэй, өвдөх нь бага байдаг аж. Гэхдээ худалдан
авсан ургамлаа хэрхэн арчлах, долоо хоногт хэдэн удаа услах, хаана
байрлуулах талаар худалдагчаас заавал асуугаарай. Учир нь ямар ч цэцэг
орчин болон эзэн нь солигдоход эмзэг байдаг гэнэ. Жаахан хүүхэд танихгүй
айлд яадаг билээ, яг тийм зан гаргадаг хэмээн цэцэгчид зөвлөв. Цэцэг
бүр харилцан адилгүй хэмжээтэй ус шаарддаг бөгөөд өдөр бүр усалж
болохгүй. Ерөнхийдөө долоо хоногт хоёр удаа жижиг цорготой шүр шүүрээр
навчинд нь ус хүргэлгүй, зуны цагт орой, өвөл өглөө усална. Ургамлын
үндэс хэт хүйтэн усыг сорох чадвар муу байдаг. Иймд крантны хүйтэн усыг
саванд хийж нэг хонуулахад тасалгааны температуртай ижил болж, хлор нь
бас уурших ёстой. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14
хоногт нэг удаа услаад 40- 50 минутын дараа бордоогоо хийнэ. Зориулалтын
бордоо байхгүй бол мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн
ус ургамалд сайн тэжээл болдог. Гэрэл дутагдвал навч нь цайж зөөлрөн
хэлбэр нь өөрчлөгдөх, иш нь сунах цэцгийн тоо цөөрөх, цэцэглэлт зогсдог.
Тасалгааны ургамал бүр харилцан адилгүй гэрлийг шаарддаг тул ургамлаа
тасалгаанд зөв байрлуулах нь чухал. Зуун настыг нар тусдаг цонхонд ойр
байрлуулах хэрэгтэй. Харин хонхонцэцгийг гэрэл бага шаарддаг газар тавьж
болно.
МӨЧРӨӨР НЬ УРГУУЛДАГ ЦЭЦЭГТ ШИНГЭН ХӨРС ТОХИРОМЖТОЙ
Цэцэг суулгах савны ёроолд агааржуулах нүх гаргаарай. Навчин дээрх
тоос шороог арчиж, шүршиж цэвэрлэх хэрэгтэй бөгөөд 1-2 жил болоод савыг
нь томруулах шаардлагатай. Тухайн ургамлын онцлогоос шалтгаалж янз
бүрийн бүтэцтэй хөрс таардаг. Тэгэхээр ялангуяа цэцэглэдэг ургамлын хөрс
сэвсгэр байх нь чухал. Тэгвэл ямар хөрсийг аль цэцгэнд ашиглаж болохыг
зөвлье. Ялзмаг тайхар шороон хөрсний найрлаганд фосфор, кали, кальц
зэрэг эрдэс давсаар баялаг амьтны гаралтай өтөг, бууц шивх, сангас, ясны
гурил зэрэг орно. Ийм хөрсийг ургамлын өсөлт хөгжилтийг сайжруулах
зорилгоор ашигладаг аж. Ширгэн хөрс гэж бас бий. Азотоор баялаг, нугын
хүчиллэг биш ширгээс хүрзээр гишгэн авч ногоо той талаар нь давхарлаад
зав сар нь бууц хийж услах замаар ялзралыг түргэс гэнэ. Энэ арга үндэс
болон иш мөчрөөр тарьж ургуулдаг цэцэгт тохиромжтой.
УЛААН ЧИНЖҮҮ ХОРТОН ШАВЬЖНААС ХАМГААЛНА
Хөнгөн хөрс. Тэжээлтэй эл сэр хэг хөнгөн хөрсийг хэлдэг. Ялзмагтай
болон ширгэн хөрсийг холиход хөнгөн сэвсгэр болно. Ийм хөрсөнд эмзэг,
амархан гунддаг ургамлыг мөчрөөр үндэслүүлэх, эсвэл үрээр тарихад
ашиглана. Үүнээс гадна ургамлын нэг дайсан нь хортон шавж. Хортон
шавжинд бариулсан ургамал өнгөө алдаж, хорчийж шарласаар яваандаа үхдэг.
Хортон шавжийг устгахад саван, тамхины уусмал, хүчиллэг жимсний хальс
зэргийг ашиглаж болно. Мөн улаан чинжүүний нэг кг үрийг усанд буцалгаад
нэг цаг битүү байлгаад 24 цагийн дараа нухаж шахаад шүүнэ. Хандыг
шингэлж төөлүүр авгал дайн эсрэг шүрших байдлаар устгадаг арга бий.
Эсвэл, 25 гр сармисыг нэг литр усанд хандлаад ургамлаа угаахад
мөөгөнцрөөс хамгаалдаг юм байна.
No comments:
Post a Comment