Яагаад эмийн зохистой хэрэглээ шаардлагатай юм гэсэн асуултын хариуд эм нь элдэв өвчнийг эдгээх, түүний хор хөнөөлөөс аврах, өвчнөөс сэргийлэх, зовиур шаналгааг хөнгөвчлөх ач тустай хэдий ч буруу хэрэглэвэл эм бүхэн нэгээс хэд хэдэн сөрөг хортой нөлөө үзүүлж болох талтай.
Эмийн тун, хэрэглэх арга, өвчин эмгэгтэй тохиовол эм болдог үгүй бол хор болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.
Үүний энгийн жишээ гэхэд л стрептомицин хэмээх антибиотикийн тунг хэтрүүлэн хэрэглэхэд үүдэн сонсголын мэдрэл нь эргэшгүйгээр гэмтэн насан туршдаа дүлий болох, ясжилт гүйцээгүй хүүхдэд тетрациклин хэрэглэснээс шалтгаалан шүдний өнгө нь цэхэр шаргал болж насан туршдаа гоо сайхнаараа хохирсон хүмүүс олон бий. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд эмээр хордож эрүүл мэндээ хохироох явдал өсч байгаа ба Улаанбаатар хотод гэхэд л жилд 400 гаруй хүн ямар нэгэн эмийн хордлогонд хүнд, хөнгөн байдлаар хордож ирж эмчлэгдэж байна. Үүний шалтгааны дийлэнхийг ард иргэд эмийг гэр орондоо буруу хадгалах, хараа хяналтгүй хүүхдэд ойр байлгах, эмийн замбараагүй хэт өргөн хэрэглээ, эмчийн заавар зөвлөгөөгүйгээр хэрэглэх, эмийг хоол мэт ойлгох болсон зэрэг нь их нөлөөлж байна. Ялангуяа хүчтэй нөлөөтэй антибиотик, дуслын шингэнүүд болон олон дунд нэрд гарч байгаа сайн гэсэн л бол авч хийлгэх сэтгэлгээ суусан зэрэг нь биднийг эмэнд дасал болгох, бидний биед байж байх ёстой эгэл биетүүдийт үгүй болгох, дархлааг бууруулах, эм таарахгүй хэт мэдрэг болох, харшилын олон өвчин бий болох, гаж буруу эмгэг согогтой хүүхэд төрөх, хүний удамшил генетикийн өөрчлөлт үүсэх хүртэл хор нөлөө үзүүлэх болсон.
Өнөөдөр дэлхий дээр 30000 орчим эм хэрэглэгдэж байгаа бөгөөд хэрэв эмийг зүй зохисгүй буруу хэрэглэвэл үүсэх сөрөг нөлөө хичнээн их болох нь ойлгомжтой байхаа.
Ард иргэддээ хандаж хэлэхэд эмийг зөвхөн баталгаатай эмийн сангаас авч хэрэглэж байхыг зөвлөж байна. Яагаад гэвэл сүүлийн үед манай орны зах зээлд хуурамч эм , тариа ихээр орж ирэх болсон ба эдгээр нь хувь хүн болон хэсэг бүлэг хүмүүсийн ашиг хонжоо хайсан бизнесийн нэг хэлбэр болоод байгааг анхаарах ёстой юм. Иймд ард иргэд эмийн сангаас баталгаатай эмийг авах хэрэгтэй. Эмийн сан нь баталгаатай, тухайн улсын чанарын гэрчилгээ авсан, байнгын тогтмол мэргэжлийн шинжээчдийн хяналт шалгалтын дор хийгддэг ба ядаж л эмийн сөрөг нөлөө гарлаа гэхэд та эргээд буух эзэнтэй хариуцлага тооцож болдог гэдгийг анхаарахад илүүдэхгүй бизээ.
Эмийг авахад анхаарах зарим нэг энгийн аргууд байдаг:
1. Эмийн хайрцгыг гаднаас нь харахад түүн дээр 3 төрлийн нэр байх ёстой. Энэ нь олон улсын нэр, худалдааны нэр, химийн бүтцийг бичсэн нэр. Эдгээр нэрийг энгийн хүмүүс ялгаж чадахгүй байж болох боловч та чухам хэдэн нэр байгааг тоолж чадна шүү дээ. Мөн эмийн зааврыг гарган үзэхэд аль болох олон хэл дээр заавар нь бичигдсэн бол уг эм нэлээд олон оронд хэрэглэгддэг гэдэг утгаараа чанарын баталгаа илүү гэж үзэж болно.
2. Эмийн хадгалах болон хүчинтэй хугацааг сайтар шалгах хэрэгтэй.
3. Эмийн сангаар зарагдаж буй эм нь чанарын шалгалт, лабораторийн шинжилгээнд орж баталгаажсан гэрчилгээтэй байх тул та түүнийг эмийн санчаас шаардан үзэж болно.
4. Шинэ эм, сайн гэсэн, үнэтэй эм болгон сайн гэж ойлгож болохгүй юм. Эдгээр нь их төлөв ашиг олох зорилготой байдгийг анхаарах хэрэгтэй.

Эмийг хэзээ, яаж хэрэглэвэл зохих вэ
Эмийг зайлшгүй эм хэрэглэх болсон үед л өөрөөр хэлбэл эмийн бус эмчилгээгээр бүрэн засах боломжгүй буюу яаралтай тусламж шаардлагатай болсон үед хэрэглэнэ гэсэн үг. Харин эмийг өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэхийг зөвхөн эмчээс асууж хэрэглэх нь зүйтэй. Зарим эм өдрийн аль цагт уухаас үйлдэл нь хамаарах нь бий. Жишээлбэл: шээс хөөх эмийг өдрийн цагаар, цусны даралт бууруулах эмийг үдээс хойхно, харин преднизолон мэтийн гормоны бэлдмэлийг өглөө эрт уувал илүү идэвхтэй үйлчилдэг байх жишээтэй. Ходоодны хүчил багасгагч омепразол гэдэг эмийг өдөрт нэг удаа хэрэглэх бол өглөө уудаг бол харин түүнтэй төстэй мөн ходоодны хүчил багасгагч эм болох циметидинийг орой уух жишээтэй.

Эмийг нэг удаа буюу цөөн тоогоор хэрэглэх үү эсвэл удаан хугацаагаар байнга хэрэглэх үү гэсэн асуулт танд гарч ирнэ.
Тэгэхээр толгой, шүдний өвдөлтийг намжаах, халуун бууруулах зэрэг аль нэгэн эмгэг шинж тэмдгийг намдаах эмийг нэг удаа буюу цөөн тоогоор хэрэглэх нь зүйтэй. Яагаад гэвэл эдгээр эмнүүд гол төлөв дасал үүсгэх болон бие эрхтэнд хоруу нөлөө ихтэй эмнүүд байдаг.
Үе мөчний өвчин, артерийн даралт ихсэх, нян бактерийн халдварын эсрэг нөлөөт удаан хугацааны эмчилгээ шаардагдах өвчнүүдийн үед тухайн эмийг удаан хугацаагаар зохих тун дозоор хэрэглэдэг байх жишээтэй.
Эмийг хоол ундтай хэрхэн зохицуулан хэрэглэх талаарУуж хэрэглэх эмийг хоол ундтай зөвөөр уялдуулан хэрэглэх шаардлагатай байдаг. Ууж хэрэглэх эмүүд түүний дотор шахмал, үрэл, бүрээс болон нунтаг зэрэг хатуу эмийн хэлбэрүүд нь дийлэнх нь ходоодны хүчлийн нөлөөгөөр уусамхай байдалд шилжиж байж сая гэдэсний ханаар шимэгдэн цусанд орох тул дийлэнх эмийг өлөн үедээ уух нь зөв байдаг. Гэвч өлөн үедээ уух боломжгүй эмүүд бас бий. Жишээ нь: зарим эм өлөн үед уувал ходоод гэдэсний салстыг цочроосноос шалтгаалж дотор муухайран огиулах, бөөлжүүлэх /доксициллин, метронидазол, төмрийн бэлдмэлүүд мөн ходоодны салстыг гэмтээн шархлаа үүсгэх гаж нөлөөтэй /аспирин, диклофенак, хавдрын эсрэг эмүүд ч байдаг.
Мөн ходоодны хүчлийн нөлөөгөөр идэвх нь сулардаг эмүүд ч бий. Ийм эмийг ямагт хоолны дараа уух хэрэгтэй шүү.
Харин фестал, трифермент, панзинорм, панкреатин зэрэг хоол шингээх бэлдмэлүүдийг хоол идэх үедээ хоолтойгоо хамт хэрэглэнэ.
No comments:
Post a Comment