Өнгөрсөн жил АНУ-д 1.5 сая хүн хорт хавдартай хэмээн оношлогджээ. Дэлхий нийтийг цочроогоод байгаа энэ үхлийн аюултай хорт хавдар ихэнхдээ л хүний амьдралын буруу дадал зуршил, буруу хооллолттой холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. Бид идэж болох бүх зүйлийг ямар ч хяналт тавилгүй иддэг шүү дээ. Харин ямар хүнсний бүтээгдэхүүн таны биед хорт хавдар үүсгэж болохыг та мэдэх үү?
Хүний биед хорт хавдар үүсгэх бодис агуулдаг 10 хүнсний бүтээгдэхүүнийг bulletindailynews.com-д нийтэлсэн байна. Энэ нийтлэлийг уншигч та бүхэнд хүргэж байна.
1. Дээд зэргийн цагаан гурил

Цагаан гурил нь зөвхөн таргалалтын шалтгаан болоод зогсохгүй хорт хавдарт өртөх магадлалыг ихэсгэдэг байна. Учир нь гурилыг шигших тусам чанар нь улам мууддаг ажээ.  Гадаадын улс орнуудад хар гурил цагаан гурилнаасаа илүү үнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл байгалиас гаргаж авсан тэр хэвээрээ байх нь хүний биед нэн чухал хэрэгтэй. Иймээс та цагаан гурилыг биш хар гурил сонгоорой.  
2. Богино долгионы зууханд болгосон эрдэнэ шиш \Попкорн\

Хүн бүр л амттай попкорнд дуртай байдаг. Гэхдээ попкорнийн уутанд perfluorooctanoic хэмээх хүчил агуулагддаг бөгөөд энэ химийн элементээс “Teflon” гэх хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бодисийг илрүүлсэн байна. Энэ нь хүний биед орсноор эмэгтэйчүүдийг үргүйдэлд оруулах, бөөр, элэг, нойр булчирхай, давсагийг өвчлөмтгий болгодог.
3. Архи, пиво

Архи, пиво согтууруулах ундааны зүйл хүний эрүүл мэндэд маш их хор хөнөөл учруулдаг хамгийн том хүчин зүйл болж байна. Олон төрлийн хорт хавдар, чихрийн шижин мөн таргалалт гэх зэрэг нь бүгд архи согтууруулах ундаанаас үүдэлтэй.
4. Ундаа жүүс болон резинэн чихэр

Та бүх төрлийн газтай ундаа, чихэр, баялуу гэх зэрэг нь хорт хавдар үүсгэдэг  гэдэгт итгэхээс өөр аргагүй. Учир нь эдгээр бүх зүйлийг фруктоз хэмээх химийн элемэнттэй сропоор хийдэг бөгөөд энэ нь хавдрын эсийг урвалд оруулан хорт хавдар үүсгэдэг.
5. Боловсруулсан мах махан бүтээгдэхүүн

Үүнд гахайн утсан мах, хиам, зайдас гээд таны хамгийн дуртай зүйлүүд багтаж байгаа нь харамсалтай. Утсан бүх төрлийн махны найрлаганд хорт хавдар үүсгэх бодис агуулагддаг. 
6. Утсан болон давс ихтэй бүтээгдэхүүн

Давсархаг хүнсний бүтээгдэхүүнд их хэмжээгэр азотын хүчил агуулагддаг. Энэ нь хангалттай хорт хавдар үүсгэх шалтгаан юм. Аливаа амьтны махыг утах, ил галд шарах үед амьтны гаралтай өөх тосны шаталтын улмаас хорт хавдар үүсгэх бодис үүсдэг ажээ.
7. Чипс

Хүн бүрийн хамгийн их дуртай, амны зугаа гаргах амттан бол чипс. Гэтэл маш өндөр калоритой учраас таргалалтын дайсан юм. Иймдээ ч зүрхний өвчин болоод хорт хавдар үүсгэх үндэс суурь болдог.
8. Мах

Улаан махыг бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хамгийн гол хүнсний бүтээгдэхүүн юм. Улаан мах ялангуяа бүдүүн гэдэсний хавдар үүсгэдэг бөгөөд өндөр температурт шарах, хайрах үед хортой нэгдлүүдийн хэмжээ нэмэгддэг.
 9. Лаазалсан улаан лооль

Лаазны дотор тал болох цагаан тугалган төмөр нь өөртөө нөхөн үржихүйн эмгэг үүсгэгч, зүрхний өвчин, харшил болон таргалалт үүсгэх “bisphenol-A” гэгч хиймэл дааврыг агуулдаг. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй лаазнаас болж улаан лоолийн хүчиллэг амт нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. 
10. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн 

Генийн өрчлөлттэй бүтээгдэхүүн гэдэг нь органик бүтээгдэхүүнээс дутахааргүй химийн аргаар гаргаж авсан хүнсний бүтээгдэхүүн юм. Энэ нь харахад органик бүтээгдэхүүнээс ялгаагүй боловч амт чанарын хувьд сул хүний биед хорт хавдар үүсгэх гол шалтгаан болж байна.

No comments:

Post a Comment