Дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдол

Эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхитэй хөдөлгөөн юм. Тогтмол идэвхитэй хөдөлгөөнтэй байснаар архаг өвчин, зүрхний титэм судасны дутагдал, чихрийн шижингийн 2-р төрөл, цус харвалт, хавдар, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралын  эрсдэлүүдээс хамгаалж эдгээрийн тохиолдлуудыг бууруулах ач холбогдолтой юм. Мөн өндөр настай хүмүүс хөдөлгөөний идэвхитэй байснаар ясны сийрэгжилт болон унаж бэртэхийн эрсдэлээс хамгаалагддаг. Хөдөлгөөний идэвхи нь зөвхөн өндөр настай хүмүүст ач холбогдолтой бус бүх насны хүмүүст тухайлбал: хүүхэд , залуус, насанд хүрэгсэд, тахир дутуу хүмүүст бүгдэд нь эрүүл мэндийн эрсдэлүүдийг багасгахад нь чухал үүрэг гүйцэтгэдэг.
Таргалалт нь биеийн хөдөлгөөний идэвхгүй байдалтай ихээхэн холбоотой. Хэвийн, эрүүл жинтэй  байхын тулд тогтмол идэвхитэй хөдөлгөөнтэй байж эрүүл хоол хүнсийн хэрэглээг эрхэмлэх нь зүйтэй. Ингэснээр хол хүнснээс олж буй энэрги, зарцуулагдаж байгаа энэргийн хоорондын харилцаа тэнцвэржинэ.
Биеийн жин буурахгүй тохиолдолд идэвхитэй хөдөлгөөний ачаар эрүүл мэндэд ашигтай зүйлсийг олж болно.
Амьдрал бол амьдрал хэмээн таних нь хялбар боловч тухайлан тодорхойлоход бэрх.[1] Амьдралын тухай судалдаг ухааныг биологи гэж нэрийдэнэ. Зүйл бүрийн амьтанд амьдрах дундаж хугацаа бий. Бүх амьдрал нарнаас шууд болон шууд бусаар эрчим хүчээ авна. Наргүйгээр амьдрал үргэлжлэхгүй.
Дэлхий дээрх бүх мэдэгдэж буй амьдрал нүүрстөрөгчийн нэгдлүүдийн химийн шинж чанарт суурилдаг. Тухайлбал бүх амьд биес уураг, нуклейн хүчил гэх мэт урт гинжин молекулуудыг агуулдаг. Эсийг хэлбэржүүлэн бүрдүүлэгч эсийн мембраны шинж чанар бүрдэхэд ус, усан орчин онцгой чухал үүрэгтэй. Эдгээр амьдралын тодорхойлолтууд бүх ертөнц дээр байж болох амьдралын хувьд нийтлэг үнэн байх боломжтой бөгөөд манай дэлхий дээрх амьдралын хувьд эдгээр тодорхой шинжүүд нийтлэг байдаг.
Амьд биес нээлттэй тогтолцоо юм. Нээлттэй тогтолцоо гэгдэхийн учир нь амьд биес орчинтойгоо мэдээлэл, хоол тэжээлийн зүйлсийг солилцон, үргэлж өөрчлөгдөж байдаг. Амьд эс бодисын солилцоо явуулж, биеийн дотоод орчноо тодорхой утгад хадгалж, өсөж үржих, сэрэлд хариу урвал үзүүлэх чадвартай байдаг.
Байгалийн шалгарлын дагуу, урт хугацаанд амьдран буй орчиндоо дараачийн үе удмаа амжилттай дасан зохицуулж байдаг. Нарийн нийлмэл бүтэцтэй амьд биес олон янзын хэлбэрээр холбоо тогтоож чаддаг.[1][2] Амьдралын олон хэлбэр дэлхий дээр байх ба тэдгээр амьд биест байх нийтлэг шинж чанар дээр нь үндэслэн ургамал, амьтан, мөөг, эгэл биетэн, архей, нян гэж хувааж үзэх ба эдгээр нь бүгд удамшлын мэдээлэл, нарийн зохион байгуулалт бүхий усанд суурилсан эст бүтэцтэй.
Одоогоор зөвхөн эх дэлхий дээр амьдралын талаар тодорхой мэдээлэл байгаа билээ. Ертөнцийн хаа нэгтээ байж болох амьдралын талаарх асуулт хариултгүй хэвээр байна. Ертөнцийн өөр хэсэгт байх амьдралын талаар олон таамаг, төсөөлөл байх авч батлагдсан нь нэгээхэн ч үгүй. Байж болох хамгийн боломжит баталгаа бол Ангараг дээр амьд нян байж болохыг харуулсан хурдасны баталгаа юм.
Сансрын хог хаягдал гэдэг нь сансарын хөлгийн шатлалууд (хөлгийн олон шатлалт хөдөлгүүр), ажилгаагүй болсон сансрын аппаратууд болон сансарын нисгэгчдийн ахуйн хог, хиймэл дагуулуудын ажиллагаанаас гарсан баттерей, антен гэх мэт, хүний хийсэн, хэрэгцээгүй болсон зүйлсийг хэлдэг. Сансрын үйл ажиллагаа хүний өдөр тутмын үйл ажиллагаа болсон өнөө үед сансрын хог хаягдал маш их хор хөнөөл учруулна. Сүүлийн үеийн судлагаагаар сансарт, хөдөлгөөнийг нь хянах боломжтой 23000 орчим биет нисэж яваагаас цөөхөн хэдхэн хувь нь ажиллагаатай байгаа сансрын аппарат юм.
Cartoon teen boy sick in the toilet. Wishing he was dead
Шартах гэж юу вэ? Архи, шар айраг, виски гэх мэтийн этилийн спирт агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа үүсдэг хам шинж буюу синдромыг шарталт гэнэ ээ. Өөрөөр хэлбэл хүний бие нь орж ирж байгаа хорыг боловсруулж дийлэлгүй хямарлаа гэдгээ толгой өвдөх гэх мэтийн шинж тэмдэгээр хэлж ойлгуулж байгаа хэрэг.
Ерөнхий
Энд бид архины хор уршиг гэх мэтийн “улиг” болсон зүйлийн талаар ярих гэсэнгүй. Ёс суртахуун, ёс зүй энэ тэр гэлгүйгээр зүгээр л шарталт болон түүнээс гарах арга замын талаар сонирхуулж байгаа юм.
Шалтгаан
Харамсалтай нь олон мянган жилийн түүхтэй ч гэлээ шарталт / шартах гээч нэртэй хам шинж үүсэхийн бодит шалтгааныг өнөө хүртэл нарийн тогтоож чадаагүй байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Мэдэгдэж байгаагаас этилийн спирт хүний биед орж задарсны дараа үүсдэг ацетальдегидийн үйлчлэл юм. Юу гэдэг бодис юм бэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Тэгвэл энэ бодисыг бага зэрэг урвалд оруулахад уксусны хүчил үүсдэг гэхэд хангалттай байх. Үүнээс гадна согтууруулах ундаанд ордог метанол гэх мэтийн бусад хольц, дархлаа болон биеийн ерөнхий тогтолцоо г.м. олон зүйл бий.
Шинж тэмдэг
Архи, согтууруулах ундааг ганц удаа ч болов хэтрүүлэн хэрэглэсэн хүн шарталтын синдром буюу хам шинжийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ дахин хэлэхэд толгой өвдөх, дотор муухайрах, ам хуурайших, ам цангах, бие чичрэх, зүрх салагнах, уцаарлах, нүд улайх, цочих, бөөлжих, үе мөчөөр өвдөх, хоолонд дургүй болох, сэтгэлээр унах, өөрийгөө буруутгах, үе мөч бадайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дутуу байвал нэмээрэй.
Эмчилгээ
Шар тайлах гэдэг нь тун ч нарийн, олон шат дараалалтай зүйл байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Ингээд дэс дарааллаар нь явъя.
Энтеросорбц хийх
Энэ нь бие махбодийг дотроос нь цэвэрлэх гэсэн утгатай. Дотроос нь цэвэрлэх гэхээр бөөлжих гэсний хэрэггүй. Хамаагүй их бөөлжвөл ходоодны салст бүрхүүл “салж” Мэллор-Вэйсийн хам шинж /цусаар бөөлжих/ үүсч болзошгүй. Иймд хамгийн тохиромжтой бөгөөд зохистой арга нь идэвхжүүлсэн нүүрс уух юм. Эмийн сангуудад “активированный уголь” гэсэн нэртэй зарагдаж байгаа. Идэвхжүүлсэн нүүрс нь ацетальдегид, уксусны хүчил, кетоксилотууд, сүүний хүчил, пропилийн болон изопропилийн спиртийн задарлын бүтээгдэхүүн, фурфурол энэ тэр гэсэн наян хорт бодисыг ходоод, гэдэсний ханаар дамжуулан өөртөө шингээж авна. Уух арга нь тун энгийн бөгөөд 1,5 грамм идэвжүүлсэн нүүрсийг аяга ус /200 грамм/ усанд хутгаад ууна. Өдрийн туршид мөн адил тунгаар ахиад 2 удаа ууна.
Электролитийн тэнцвэрийг сэргээх
“Панагин”, эсвэл “Аспаркам” гэсэн хямд бөгөөд өргөн тархсан эмийн авч нөөцөл. Эдгээр бэлдмэлүүд нь калий болон магнийн давсыг агуулж байдаг. Уул шугамандаа энэ хоёр бичил элемент хэр их дутагдана тэр хэмжээгээр шарталт хүнд байдаг. 4-5 шахмал эмийг нухалж хагас аяга бүлээн усанд уусгаад уу. Хагас цаг, цаг хагасын дараа дотор чинь гайгүй болохыг мэдэрнэ. Дараа нь өдрийн туршид ахиад 2 шахмал эм уу.
Эм уумааргүй байгаа бол калий болон магнийг ихээр агуулдаг төмс, далайн байцаа зэргийг их хэмжээгээр ид. Далайн байцаа бол бүр ч сайн. Мөн даршилсан өргөст хэмх /манайхан “өгөрци” гэдэг/, улаан лооль /манайхан “помьдоор” гэдэг/ сайн. Төмсийг чанар сайтай кетчуптай холивол зүгээр. Энэ бүх бүтээгдэхүүнүүд нь хүний биеийн электролитийн найрлагыг бүрдүүлж байдаг бичил элементүүдийг агуулж байдаг юм.
Хүчил шүлтийн тэнцвэрийг сэргээх
Спирт нь хүний биед исэлдэхээрээ асар их хэмжээний органик хүчил болон түүнтэй дүйцэх бодис үүсгэдэг. Эмч нар ийм үзэгдлийг ацидоз гэдэг. Шинж тэмдэг нь цээж бачуурах, бие сульдах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, шүлс гоожих, хар хөлс гарах г.м. /зовлонг нь үзсэн хүн цааш нь үргэлжлүүлж болно/
Эмч нар ариутгасан натрийн гидрокарбонат буюу хүнсний содыг дусал хэлбэрээр судсаар хийх замаар энэ хордлогыг харьцангуй богино хугацаанд тайлж чадна. Гэхдээ тэр болгон эмнэлэг ороод, эсвэл гэртээ эмч дуудаад дусал хийлгээд байх “бяр” хүн болгонд байдаггүй.
Иймд шарталтынхаа байдлаас хамаараад 4-10 грамм хүнсний содыг 1,5 литр орчим усанд уусгаад уучих. Тэртээ тэргүй шартсан хүний ам нь цангаж байгаа нь ойлгомжтой.
Хэрэв яаж 4 эсвэл 10 граммыг хэмжихээ мэдэхгүй байгаа бол дэлгүүрээс “Боржоми” гэх мэтийн рашаан аваад ууж болно. Уухдаа 1,5 литрээс багагүйг уух хэрэгтэй. Ингэснээр шингэний дутагдлыг ч нөхнө, хүчил шүлтийн тэнцвэрээ ч сэргээнэ.
Регидратаци
Архи уусны дараа аманд элсэн цөл үүссэн аятай хуурайшихийг регидратаци буюу шингэний дутагдал гэж байгаа юм. Спирт нь усыг маш ихээр авдаг чанартай болохоор тэр. Үүнээс гадна согтуу үед диурез эрс нэмэгддэг /хар яриагаар бол морь харахаар ойр ойрхон 00 гүйнэ гэсэн үг/. Мөн амьсгалаар алдагддаг усны хэмжээ эрс нэмэгдэнэ. Уусан хүн машинд суумагц цонх нь цантдагийн учир нь энэ юм шүү дээ.
Ингээд энэ мэтээр шингэнээ алдсаар байтал хүний биед 2 литр орчим дутагдал үүсдэг. Яаж нөхөх вэ? Тиймхэн юм уу гээд суурин дээр нь 2 литр ус уух гэж бүү яар. Нэгд бөөлжүүлнэ. Хоёрт удаа дараалан бөөлжүүлснээс болж дээр өгүүлж байсан Мэллор-Вэйсийн хам шинж үүсээд хар яриагаар бол “чад хийж” магадгүй. Тэгээд ч тэр их хэмжээний усыг ходоод бүгдийг нь шингээж чадахгүй
Иймээс усыг амьдралаар шалгагдсан загварын дагуу бага багаар ууна. Эхлээд хоёр стакан /400 грамм ус/, 20 минутын дараа 1,5 стакан /350 грамм ус/, ахиад 20 минутын дараа 1 стакан /200 грамм ус/, ахиад 20 минутын дараа тал стакан /100 грамм ус, ус шүү өөр зүйл биш / ус ууна. Ингээд цагийн дотор 1 литр ус ууж байгаа нь усгүйжилтээс гарахад хангалттай.
Деинтоксикац
Энэ нь хордлого тайлах гэсэн утгатай үг. Усгүйжихийг нөхөх нь элдэв хорыг шээсээр ялгаруулах давхар үүрэгтэй. Биен дэх усны хэмжээ хэдий их байна тэр хэмжээгээр хортой бодисын агуулга багасна. Багасч байгаа юм чинь идэвх, үйлчлэл нь ч буурна.
Тэгэхээр цагийн дотор 1 литр ус уугаад ирэхээр аяндаа юуны ялгаралт нэмэгдэнэ. Ус уухаас өмнө юуны чинь өнгө, үнэр ямар байсан, уусны дараа ямар байгааг харьцуулахад л ямар их хор гадагшилж байгааг ойлгоход хангалттай. Гэхдээ шээс хөөлгөх үйлчилгээтэй эм битгий уугаарай. Яагаад гэвэл эм гэдэг чинь өөрөө хор болохоор архинаас дутахгүй гаж нөлөө ихтэй. Иймд алирсын навч, хус модны нахиа гэх мэтийн шээс хөөх нөлөөтэй ургамлын хандыг эмийн сангаас ав.
Витамины дутагдлыг нөхөх
Энд яах ёстой нь ойлгомжтой. Согтууруулах ундаа уухаар биеэс их хэмжээний витамин, амин дэм огцом гадагшилдаг. Иймд В-ийн бүлгийн витаминууд, С амин дэмийг уух хэрэгтэй. С амин дэм буюу аскорбины хүчлийн хэрэгцээ нь уусны маргааш 3-4 дахин ихэсдэг. Болж өгвөл эмийн сан болгонд зарагдаж байдаг поливитаминуудаас аваад уух нь зүйтэй.
Тархины гадаргуй дахь мэдрэлийн импульс дамжуулагч бодисын харьцааг сэргээх
Шартсан хүний ам нь хатахаас гадна орчин тойронд нь нэг л биш юм болоод байна гэсэн түгшүүртэй сэрдэг. Түгшүүр нь аав, ээж, ах, дүү, эхнэр г.м. хүмүүсийн өмнө буруу зүйл хийжээ гэсэн харуусал, өөрийгөө буруутгах бодол юм. Энэ харьцааг глицин нэртэй амин хүчлээр сэргээнэ. Ууг нь глицинийг эмийн сангаас худалдаад авчихаж болно. Харин байхгүй тун энгийн зүйлээр орлуулж болно. Энэ бол манайхны “истужин” гээд байдаг царцаамал юм. Гэхдээ царцаамгаа зүгээр нэг идчихгүй халааж байгаад идэх ёстой байдаг. Царцаамалд мэдрэлийн глицин ихээр агуулагдаж байдаг.
Уургийн дутагдлыг нөхөх
Согтууруулах ундаа уусны үр дагаварыг арилгах гэхдээ хүний бие их хэмжээний уураг зарцуулдаг. Түүнийг нөхөх шаардлагатай. Дээр ярьсан царцаамал идсэнээр уургийн дутагдлаа нөхөж болно. Үүнээс гадна бүх төрлийн европ бяслаг /манайхан “сийр” гээд байдаг/, монгол бяслаг, үхрийн мах, гахайн мах, загас, шувуу, хушиг идэн уургийнхаа дутагдлыг нөхөж болно. Махны хувьд шарсан, утсан бус харин чанасан, жигнэсэн байвал сайн. Учир нь тэртээ тэргүй хэт их ачаалалтай ажиллаж байгаа элэг, нойр булчирхайд нэмэж ачаалал өгөх хэрэггүй.
Шар тайлах
Энэ аргыг ер нь хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Архичин хүн ганцхан удаа ууж бусдад нь дандаа шараа тайлдаг гэдэг үг зүгээр нэг үүсчихээгүй юм. Шараа тайлах гэж байна гээд ганц хундага уусны дараа залгуулан уух эрсдэл өндөр. Үнэхээр хөдөлж ч чадахгүй байгаа тохиолдолд л архи биш, харин ганцхан шил шар айраг, квас уух замаар өндийх чадвартай болж болох юм. Өндийснийхээ дараа дээр өгүүлсэн арга хэмжээнүүдийг бүгдийг нь аваарай. Залгуулж ууж хэрхэвч болохгүй.
Урьдчилан сэргийлэлт
Архи, согтууруулах ундаа огт уухгүй байх нь шарталтаас сэргийлэх хамгийн төгс арга. Гэхдээ үнэхээр болохгүй байгаа бол гар таталгүй хамгийн сайн, үнэтэй, цэвэр архи, дарс, шар айргийг худалдан ав. Мөн ууж байхдаа градус дээшлэх хуулийг дага. Өөрөөр хэлбэл пиво ууж байгаад болиод архи ууж болохоос биш архи ууж байгаад пиво ууж болохгүй.
Янз бүрийн ундааг холихоос өөр аргагүй бол нэг түүхий эдээс гарсан бүтээгдэхүүнүүдийг л хооронд нь холихыг хичээ. Согтууруулах ундаа нь, нийслэлд ялангуяа усан үзэмний, буудайн гэсэн хоёр түүхий эдээр л гол төлөв хийгдэж байгаа. Оргилуун дарс /шампанск/, дарс /вино/, шарз /коньяк/ нь усан үзэм гэсэн түүхий эдийг ашигладаг. Эднийг хооронд нь холиход маргааш нь шарталт тийм ч аймаар биш гэсэн үг. Архийг улаан буудайгаар хийдэг болохоор эдний алинтай нь ч холих хэрэггүй. Бүр болохгүй бол адилхан улаан буудайгаар хийдэг шар айрагтай хольж болох юм. Виски, брэндийг арвайгаар нэрдэг. Бурбон нь эрдэнэ шишийнх. Текила, мескаль нь агава нэртэй ургамлынх, ром нь чихрийн нишингийнх, сакэ, сөжүү нь цагаан будааных гэдгийг нь сайн мэдэж байгаа биз. Тэгэхээр эднийг бол юутай ч холихгүй байсан нь дээр.
Ухаан харьцангуй саруул байгаа бол унтахаасаа өмнө 1-2 литр орчим буцалгасан ус уу.
Үр дагавар
Архийг хэтрүүлэн хэрэглэсний үр дагаварын талаар олон зүйл нурших нь илүүц байх. Гэхдээ шарталтыг абстинент синдромоос гэгчээс ялгаарай. Энэ нь дутагдасны хам шинж гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл үгүйлэх хам шинж гэсэн үг. Шартаагүй байсан ч уухгүй л бол болохгүй байгаа бол архинд донтсон гэсэн үг. Хэрэв ингээд байгаа бол “Шар хад”-ны эмнэлэгийг оройтойгүй дээр нь бараадсан дээр.
Эцэст нь хэлэхэд гүн хордлогын байдалд орсон байгаа бол яаралтай эмч дуудаж, дуудаад ирэхгүй байгаа бол утсаар лавлаж байгаад хордлого тайлах төвд өөрөө очих, эсвэл хүргэж өгөх арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй шүү. Анхаараарай.
Дашрамд хэлэхэд цагаан солио гэж манайхны ярьж сурсан зүйл болон олон хоногоор дараалан архи уусны дараа шартах үед илэрдэг шинж тэмдэг юм. Иймд олон өдөр дараалан уусны дараа шартах үед гэнэт хий юм үзэх, далдыг харах, харь гарагийнхан, эсвэл бурханы элч энэ тэртэй яриад эхэлвэл шууд л 103 руу залгаж сэтгэцийн түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Цагийг үр бүтээлтэй зарцуулах 21 арга


“Надад цаг алга..” гэж хэлэх хэрэггүй. Леонардо Да Винчи, Алберт Эйнштэйн, Тереса эхтэй яг л ижилхэн танд нэг өдөрт 24 цаг байдаг. Бидний нийгэмд маш олон хүмүүс "цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх"-ийг буруугаар ойлгодог. Тэд завгүй үргэлж утсаар ярих, ийш тийш яарч сандарч явахыг л цагийг зөв зарцуулж байна гэж төсөөлдөг ажээ. Гэвч үгүй юм. Бид та бүхэнд цаг хугацааг хэрхэн ухаалагаар ашиглах тухай 21 зөвлөгөөг хүргэе.


1. Хамгийн чухал гэж бодсон зүйлээсээ эхлэ.

Амжилтанд хүрэх хамгийн чухал “алтан дүрэм” бол хамгийн чухал зүйлсээ эхлэж хийх юм. Өөрийн хийх ёстой зүйлсийн жагсаалт гаргаад эхний 3-4ийг заавал хийх ёстой зүйлсээрээ дүүргэ. Тэднийгээ хийж дуустлаа өөр зүйлс бүү хийгээрэй. Ингэснээр та нэг л мэдэхэд өдөржин санаа зовдог ажил тань өдрийн талд л дуусч, үлдсэн хугацаанд чөлөөт цаг ихтэй болохыг анзаарах болно.


2. “Үгүй” гэж хэлж сур.
Олон хүмүүстэй уулзаж, нийгмийн харилцаа холбоо тогтоох хэдий сайн ч, бид ихэнхи цагаа өөрт хэрэггүй зүйлст үрдэг юм байна. Тиймээс зөвхөн чухал өөрийн тань амжилтанд тус болохуйц, өөрт тань чухал гэсэн хүмүүст л цаг гаргаж, бусад хүмүүст “үгүй” гэж хэлж сурснаар та төсөөлж байснаасаа ч ихийг бүтээж чадна.


3. Унтах цагаа бүү багасга.

Хүмүүс бага унтвал илүү ихийг хийж чадна гэж боддог. Гэвч энэ бол худлаа юм. Учир нь бидний бие 7-8 цаг унтаж байж эрүүл, эрч хүчтэй байдаг. Харин бага унтах тусам бие тань сульдаж хийж бүтээх эрч хүч суларна гэсэн үг юм.


4. Төвлөрч сур
Интернэт хөтөчийнхөө хэрэггүй цонхуудыг хаахаас эхлээд, гар утасны дууг нь хаа. Та өөрт хамгийн тухтай байдалд төвлөрөх орчин (хөгжим сонсох дуртай бол хөгжим сонсоод, чимээгүй орчинд төвлөрч чаддаг бол дуу чимээгүй газар байж ч болно) бүрдүүлээд ажилаа хийвэл өмнөхөөсөө ч их цаг хэмнэх болно. Гол нь нэг ажилаа дуусахаас нааш өөр юунд ч бүү сатаар.

5. Аль болох эрт эхлэ.
“Амьдралдаа хэзээ ч хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ л, маргааш гэж хойшлуул” гэдэг үг байдаг. Тиймээс эрт эхлэх хамгийн чухал. Заримдаа “дараа” гэх үг “хэзээ ч үгүй” болон хувирдагийг бүү март.

6. Чухал биш зүйлст цагаа бүү үр.
Өөрт чухал биш зүйлст хамаг цагаа үрэх тохиолдол байдаг. Тиймээс аль болох чухал зүйлсээ дууссан цагт л тэдгээр чухал биш зүйлсээ хийж эхлэх хэрэгтэй шүү.

7. Чухал ажлуудаа зуршил болго.

Та юуг өдөр бүр хийхийг хүсэж байна вэ?.. Юу ч байж болно. “Ямар ч зүйлс ижилхэн хугацаагаар 3-аас дээш өдөр хийхэд дадал зуршил болдог” гэдэг үг байдаг. Тиймээс эхний өдрүүд хэцүү байсан ч өөртөө зуршил болтол  бууж өгөлгүйгээр өдөр бүр хийгээрэй.

8. Зурагтаас хол бай.

Бидний цагийг хамгийн их үрдэг зүйл бол мэдээж зурагт, facebook, twitter билээ.Тиймээс үнэхээр үр бүтээлтэй ажиллаж, амжилтанд хүрмээр байгаа бол иймхэн зүйлсээс татгалзаж чадах тэвчээртэй байх хэрэгтэй шүү.


9. Цагийн хязгаар өөртөө тавь.

“Би үүнийг дуусгаж байж л санаа амарна” гэж бодохоос илүү “ Би үүнийг 3 цагийн дараа дуусгах болно” гэж хэлснээр та илүү үр бүтээлтэй, зохион байгуулалттай ажиллаж сурна.

10. Хүссэн үедээ амар.

Үргэлж нэг зүйлийг тасралтгүй хийхийг амжилт гэдэггүй юм. Тиймээс тархи, биеэ амрааж хүссэн үедээ өөртөө амрахыг зөвшөөр. Гэхдээ амралт тань 15 минутаас хэтрэх ёсгүй шүү. Дараа нь та улам эрч хүчтэй ажилаа үргэлжлүүлэх боломжтой болно.

11. Өөр юу хийх ёстой талаараа бүү бод.
Та яг одоо “хийж байгаа ганц зүйлээ” л бодож байж л, үр бүтээлтэй цагийг зарцуулна. Харин өөр хийх ёстой жижигхэн зүйлсээ бодсоноор та төвлөрч чадахгүй, цагийг дэмий “санаагаа зовоож” өнгөрөөх болно шүү.

12. Дасгал хөдөлгөөн хийж эрүүл хоолло.
Робот мэт биетэй та нэг их олон өдөр эрч хүчтэй байж чадахгүй. Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт таны тархи болон биеийг илүү эрч хүчтэй байхад туслах болно. Танд дасгал хөдөлгөөн хийх цаг байхгүй гэж бүү хэл. Учир нь бусад чадаж байхад та л чадахгүй гэж хаана ч байдаггүй юм.


13. Бага хий.
Өдөрт 5 цагаар долоо хоног хичээл хийх, өдөрт 1 цагаар сар хичээллэх хоёрын аль нь илүү үр бүтээлтэй, амжилттай гэж бодож байна?... Хариулт нь: “Нэг л цагийг зарцуулсан нь илүү амжилтанд хүрдэг”. Судлаачид хүний тархи өдөр бүр бага багаар хийдэг зүйлсийг илүү сайн хүлээж авдагийг тогтоосон байна. Тиймээс өөрийгөө хэт их шахах хэрэггүй. Тайван мөн өдөр бүр бага багаар хий.

14. Амралтын өдрийг ч ашигла
“Амьдралд амралтын өдөр, тарах цаг, давтан шалгалт гэж байдаггүй юм” гэх үг байдаг. Тиймээс баасан гараг гэж баярлахаас илүү өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Мэдээж амралтын өдөр та бусад өдрүүдээс бага ажиллаж болно шүү дээ. Гэхдээ хэзээ ч огт юу ч хийхгүй өнгөрөөх хэрэггүй.

15. Зохион байгуулалттай байлга.
Та өөрт ирэх цахим шуудан, унших ном, хийх ажилаа дэс дараалалтай зохион байгуулалтанд оруулснаар ирэх өдрүүдэд илүү их цагийг хэмнэх болно. Өдөр өдрөөр нь ангилах, хийж дууссан зүйлсээ нэг газар хадгалж эсвэл бичиж тэмдэглэх гээд та аль өөрт амар аргаар хийж болно.

16. Хүлээлтийн хугацааг ч ашигла.
Ямар нэгэн дараалал хүлээх, хариу хүлээх, машинд замын түгжрэл хүлээх гэх мэт маш олон хүлээлт дэс дараалал бидний амьдралд гарч ирдэг. Тэр бүх хугацааг өөрийн дуртай зугаатай ажилд зарцуулж болно. Жишээлвэл: ном унших, юм бичих, хөгжим сонсох гэх мэт.

17. Хэт ихийг төлөвлөх хэрэггүй.

Өдөрт хийх зүйлсийн жагсаалт гаргахдаа хэзээ ч ихийг бүү төлөвлө. Та төгс хүн болох албагүй шүү дээ.



18. Хийх ёстой зүйлсээ хооронд нь уялдуул.
Та хийх зүйлсээ заавал дарааллуулж хийх хэрэггүй. Харин хооронд нь зөв уялдуулж хамтад нь хийж болох зүйлсийг олж нээ. Ном унших төлөвлөгөөгөө хэл сурах төлөвлөгөөтэйгээ уялдуулж тухайн сурах ёстой хэл дээрх номыг уншиж болно шүү дээ. Цаг хэмнэхээс гадна илүү үр бүтээлээ өгөх болно.

19. Хүлээх хэрэггүй.
Гайхамшигт шидэт дагина гарч ирээд “чиний амжилтанд хүрэх цаг ирлээ” гэж хэзээ ч хэлэхгүй. Тиймээс "айдасын нөгөө талд амжилт байдаг"-ийг санаад эргэлзэлгүй гайхамшигийг өөрөө бүтээ. Юуг ч хүлээх хэрэггүй.

20. Хийж буй зүйлсээсээ таашаалыг мэдэр.
Бид дургүй, хүсэхгүй зүйлсээсээ хэзээ ч аз жаргалыг олохгүй. Амжилтанд хүрэхийг хүсэж буй зүйл тань үнэхээр хүсэж байгаа зүйл чинь мөн үү?.. гэж өөрөөсөө заавал асуу. Хэрвээ үнэхээр мөн бол танд хийж байгаа зүйл тань тоглоом мэт зугаатай санагдах болно.

21. Өөрийгөө харанхуй өрөөнд түгж.
Ямар ч шалтгаан бүү тавь, Заримдаа бид амжилтанд хүрэхийн тулд харанхуй өрөөнд зөвхөн өөртэйгээ үлдэх хэрэг гардаг. Бусад бүх шалтгаан, залхуурал, хүмүүсийн бодлуудыг мартаад хийх ёстойгоо л хий.